Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МБХ-ны удирдлагууд ОУ-ын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

9-Р Сар 23, 2015


Өчигдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр МБХ-ны удирдлагууд Верифоне /Verifone/ компанийн Азийн бүсийн хариуцсан захирал Benjamin Liu болон Монгол дахь албан ёсны төлөөлөгч Бевертек технологи компанийн төлөөллийг, мөн Виза Интернейшнл байгууллагын Солонгос, Монголын бүсийг хариуцсан захирал Iain Jamieson, бусад албаны төлөөллийг тус тус хүлээн авч уулзлаа.


Тус уулзалтуудаар Монгол улсын банкны салбарын өнөөгийн байдал, төлбөрийн системд ашиглагддаг тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийн цаашдын хандлага, шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар санал солилцлоо.

Виза Интернейшнл байгууллагын зүгээс олон улсын туршлага, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулсан хэлэлцүүлэг, семинар хамтран зохион байгуулахаар тохиролцсон байна.

Энэхүү уулзалтад МБХ-ны Дэд ерөнхийлөгч, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, МБХ-ны Гүйцэтгэх захирал Б.Найдалаа, МБХ-ны АйТи, МАБ-ын мэргэжлийн зөвлөлийн дарга, Голомт банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал Н.Цэрэндаваа, МБХ-ны Мэдээлэл хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Баярмагнай нар оролцсон юм.

Mongolian Bankers Association Verifone Visa

Монголын Банкны Холбоо