Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​ “Mongolian Money Week 2014”: Монголын Хөрөнгийн Биржид

3-Р Сар 10, 2014

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, бэхжсэний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дэлхий даяар 7 хоногийн турш зохион байгуулдаг “Global Money Week” хөдөлгөөнийг  Монголын Банкны Холбооноос энэ сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ аян нь өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржид Сант сургуулийн ахлах ангийн сурагчдын оролцоотойгоор үнэт цаасны арилжааг эхлүүлэх “Цан”-г цохих болон дотоод үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг зохион байгууллснаар эхэллээ.


Энэ өдрийн арилжааны эхний цанг Сант сургуулийн ахлах ангийн сурагч А.Туул цохиж эхлүүлсэн бөгөөд МХБ-ийн хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Д.Өлзийбат Хөрөнгийн биржийн дотоод үйл ажиллагаа, үнэт цаасны тухай болон арилжаа хэрхэн яаж явагддаг талаар хүрэлцэн ирсэн сурагчдад мэдээлэл өгч, тэдний тавьсан асуултад хариулт өгч сонирхолтой яриа өрнүүлсэн юм.


Энэхүү арга хэмжээ нь сурагчдын сонирхлыг татсан, маш үр дүнтэй, тэдний санхүүгийн боловсрол, цаашлаад хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгосон арга хэмжээ болж чадлаа.

Хамтран ажилласан Монголын Хөрөнгийн Биржийн болон Сант сургуулийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МБХ-ны гишүүн банкууд энэхүү 7 хоногийн аяны хүрээнд хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэсэн олон төрлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монголын Банкны Холбоо