Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

7-Р Сар 29, 2015

Эрүүл амьдралын төлөөх идэвхтэй хөдөлгөөнд ард иргэдийг уриалсан “Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж Хаан Банк Сангаас олон нийтийн эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, Монгол орноо олон улсад сурталчилан таниулах зорилгын хүрээнд уг марафоныг ивээн тэтгэж, хамтран ажилласан байна.

Монголын цэлмэг тэнгэр, цэлгэр уудам талын дор 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд 5 настай балчир хүүгээс 80 настай азай буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Монголын болон гадаадын шилдэг тамирчид, Монгол улсад суугаа элчин Сайдын Яамд, дипломат төлөөлөгчид оролцсон юм.

БНСУ, БНХАУ, Япон, Америк зэрэг олон улсын 105 тамирчин, Монголын 269 тамирчин, Пара гүйлтийн 18 тамирчин сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорилоо. Уралдааны ангилал бүрт шилдэгүүдийг тодруулсан бөгөөд хагас марафоны тэргүүн байрны 2 тамирчинд хурдан удмын даага бэлэглэсэн нь тэмцээнийг үзэж сонирхсон олныг баясгасан онцгой бэлэг байлаа.

Монголын тал нутаг” олон улсынмарафон гүйлтийн тэмцээнд идэвхтэй оролцсон Хаан Банкны ажилтнууд, мэргэжлийн болон сайн дурын тамирчиддаа талархал илэрхийлье.

Хаан Банк