Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Татварын Ерөнхий Газрын удирдлагууд Холбооны удирдлага болон арилжааны банкуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

3-Р Сар 13, 2013

Монголын Банкны Холбооноос Татварын Ерөнхий Газарт хүргүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ТЕГ-ын дарга Т.Батмагнай, газрын бусад удирдлагуудын хамт Холбооны удирдлага болон арилжааны банкны төлөөллийг 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ТЕГ-ын байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвар болон татварын бусад хууль тогтоомжтой холбоотой асуудлаар харилцан ярилцсан бөгөөд арилжааны банкуудаас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл болон өөр бусад тодорхой асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой зохих арга хэмжээг авах, банк санхүүгийн байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах талаар хүссэн бөгөөд татварын бодлогоор эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр, мөн түүнчлэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтой талаар ТЕГ-ын удирдлагууд мэдэгдсэн юм.

Хамтарсан уулзалтын эцэст Холбооноос татвартай холбоотой асуудлуудыг нэгтгэн хүргүүлэх, ТЕГ-аас албан бичгийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах, холбогдох хариуг хүргүүлэхээр боллоо.