Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Нээлттэй ажлын байр

1-Р Сар 11, 2019


1. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай; 
  • Хуульчийн гэрчилгээ авсан;
  • Албан бичиг төлөвлөх, боловсруулах чадвартай;
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай;
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй;
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай, идэвх санаачилгатай бүтээлч;
  • Үнэнч шударга, харилцааны ёс зүйтэй;


2. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Тавигдах шаардлага:

  • Олон улсын харилцаа, гадаад харилцаа чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй;
  • Зохион байгуулах, төсөл, хөтөлбөр удирдан явуулах ур чадвартай;
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай;
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай, идэвх санаачилгатай бүтээлч;
  • Үнэнч шударга, харилцааны ёс зүйтэй;


3. СУДАЛГАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Тавигдах шаардлага:

  • Статистик, эдийн засаг, судалгаа шинжилгээний чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай;
  • Мэргэжлийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Судалгааны арга зүйг эзэмшсэн, мэдээлэл боловсруулах чадвартай;
  • Монгол, англи хэл дээр судалгаа шинжилгээний дүгнэлт, нийтлэл бичих чадвартай;
  • Судалгаа шинжилгээний дүгнэлттэй холбоотой байр сууриа нээлттэй илэрхийлэх чадвартай;
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай, идэвх санаачилгатай бүтээлч;
  • Үнэнч шударга, харилцааны ёс зүйтэй;



БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Ажилд орохыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /ЭНД дарж татна уу/
  • Товч намтар /CV/
  • Мэргэжлийн дипломын хуулбар

Ажилд орохыг хүсэгчийн материалыг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Монголын Банкны Холбооны байранд эсвэл info@mba.mn хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-323581 утсаар авна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Виста оффис, 2 дугаар давхар /Энхтайваны гүүрний баруун хойд талд/

Монголын Банкны Холбоо