Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хадгаламж банкны амжилтыг олон улсад хүлээн зөвшөөрлөө..

5-Р Сар 08, 2013

2001 оноос эхлэн The Asian Banker сэтгүүл нь дэлхийд танигдсан, Ази номхон далайн бүсийг хамарсан санхүүгийн салбаруудын шилдэгүүдийг 3 жилд нэг удаа шалгаруулах “Leadership Achievement Award” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд Монголын банк анх удаа энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорлоо.

2011-2013 оны хугацаанд хүрсэн амжилт, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал, санхүүгийн гүйцэтгэл, ажилтан, харилцагчид, хөрөнгө оруулагчид, удирдлагын багийн чадвар, туршлага гэх мэт олон шалгуураар Хадгаламж банкийг “Шилдэг Менежменттэй Банк”-аар шалгаруулж, Хадгаламж банкны гүйцэтгэх захирал С.Сүхболдыг “Азийн Манлайлагч Банкир”-аар тодрууллаа.

Энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын арилжааны банк анх удаа хүртэж буй нь манай улсад банкны салбарын хөгжил дэвшил олон улсад үнэлэгдэх хэмжээнд хүрч, Хадгаламж банк нь салбартаа үлгэр жишээ байгууллага болсоныг илтгэж байна.

Энэхүү нэр хүнд бүхий шагналыг хүртсэн Хадгаламж банкны хамт олонд МБХ-ны нийт удирдлага болон гишүүн байгууллагуудын өмнөөс баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсье.