Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

3-Р Сар 19, 2014

Монгол Улсын банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжин, “Байгаль орчин, нийгэмд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр МБХ, Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Нидерландын хөгжлийн банк (FMO) хамтран ажиллаад нилээд хугацаа өнгөрч байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр МБХ-ны гишүүн банкууд, Монголбанк, БОНХЯ болон СЗХ-оос төлөөллүүд нэгдэн тогтвортой санхүүжилтийн ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн ээлжит уулзалт 2014 оны 3 дугаар сарын 14 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Монголика зочид буудалд амжилттай болж өнгөрлөө.

Ажлын хэсгийн уулзалтад Голомт, Худалдаа хөгжил, Хаан, Хас, Капитал, Капитрон, Чингис хаан, Кредит, Эрэл, Төрийн банк болон БОНХЯ, СЗХ, ОУСК, БСА, “Sustainability" зөвлөх байгууллагуудын гишүүд оролцлоо.

Энэхүү уулзалтаар тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан зарчмуудын удирдамжийн төслүүдийг амжилттай хэлэлцэж, төсөлд тусган онцгойлон анхаарах чиглэлүүд дээр санал бодлоо солилцохоос гадна уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх дараа дараагийн гол ажлуудыг тодорхойлж ярилцав.

МБХ нь тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд энэ сардаа багтан ОУСК-тай хамтран ажиллах гэрээ болон НЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байна.

Монголын Банкны Холбоо