Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Монгол Улсын шилдэг банк”-аар ХасБанкийг тодрууллаа.

12-Р Сар 02, 2013


Олон Улсын Банк Санхүүгийн салбарт нэр хүндтэй The Banker сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг банкуудыг шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагаа арван дөрөв дэх удаагаа Лондон хотноо зохион байгуулагдаж 2013 оны “Монгол Улсын шилдэг банк”-аар ХасБанкийг тодрууллаа.

86 жилийн түүхэн замналтай Дэлхийн банк, санхүүгийн салбарт шалгуур, үнэлэмж тогтоох, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн The Banker сэтгүүл нь улс орнуудын шилдэг банкуудыг тодруулахдаа сүүлийн 3 жилийн санхүүгийн үзүүлэлт, шинээр хэрэгжүүлсэн санал санаачилга, 12-15 сарын хугацаанд зах зээлд давамгайлсан байдал, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хийсэн  ажлууд, шилдэг банкаар сонгогдох шалтгаан зэрэг үндсэн  5 асуулгыг банкуудын өмнө тавьж мэргэжлийн шүүгчдийн нарийн шүүлтүүр дор шалгаруулдаг ажээ. 
ХасБанк энэхүү шалгаруулалтыг давж, “Монгол Улсын шилдэг банк” шагналыг хүртэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн технологийн дэвшлийг хамгийн түрүүнд нэвтрүүлэгч байхыг зорьж ирсэн явдал юм. Тогтвортой болон ил тод үйл ажиллагааг чухалчилж, өсөлт, хөгжилд тэмүүлсэн харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээг соргогоор мэдэрч ажиллаж ирсэн нь Хасбанкинд өнөөдрийн нэр хүндийг авчирлаа. Бид урьдын адил харилцагч, ажиллагсдынхаа болон нийгмийн сайн сайхны төлөө томоохон хувь нэмэр оруулахаар хичээн ажиллах болно.’’ хэмээн ХасБанкны Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир шагнал гардаж авах үеэр тэмдэглэсэн байна. 
Хас банкны хувьд Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн найдвартай эх үүсвэр, хамтрагч нь байхыг зорихийн зэрэгцээ энэхүү зорилгынхоо эзэн нь болж, өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчидтайгаа хамт хөгжин тэлж, томоохон аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдэдээ хөрөнгө оруулагч банк болж өргөжсөн байна.
 
Монгол орны хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 500 мянга гаруй харилцагчдын санхүүгийн цогц үйлчилгээг нэр төртэй хүргэж буй ХасБанк нь мэргэжлийн нэр хүндээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн The Banker сэтгүүлийн шагналаар дахин баталгаажууллаа.