Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​АРИГ БАНК НЬ МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО, ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БОДИТОЙ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСААР БАЙНА.

3-Р Сар 11, 2015

Ариг Банк нь Монголын Банкны Холбооноос санаачлан арилжааны банкуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй Тогтвортой Санхүүжилтийн бодлого, зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон бусдыг манлайлах үүргээ хэрэгжүүлж байна.

Бид Дэмжих нэгж болон Харилцагчийн Өргөөдийн нийт 250 ширхэг гэрлийн унтраалга дээр ашиглаагүй гэрлээ унтрааж байх санамжийг байршууллаа. Мөн 2014 онд бүх гэрлийн чийдэнг цахилгааны хэмнэлттэй сүүн гэрлээр сольж дууссан байна.

Сүүн гэрэл нь энгийн улайсдаг гэрэлтэй харьцуулахад эрчим хүчийг 30-50%-аар бага зарцуулдаг бөгөөд нийт асах цаг буюу амьдралын нас урттай байдаг ач холбогдолтой. Энгийн улайсдаг гэрэл нь зарцуулсан эрчим хүчнийхээ зөвхөн таван хувийг гэрэл болгон хувиргаж үлдсэн хэсгийг нь үр ашиггүй зарцуулдаг гэж үздэг тул зарим улс орнууд энэ төрлийн гэрлийн үйлдвэрлэлт, борлуулалтыг хориглосон байдаг байна.

Ариг Банкны хийж буй бодит өөрчлөлтүүд нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхэд хэрэглэж буй түүхий нүүрсний хэрэглээг багасгах, улмаар агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой болно. Мөн Банкны ажиллагсаддаа эрчим хүчийг хэмнэх соёл, хэвшлийг бий болгосноор байгаль орчныг хамгаалах үйлсэд Банкны харилцагчид болон нийгмийг уриалан манлайлах чухал үүргээ гүйцэтгэж буй нэг илрэл болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.arigbank.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Ариг Банк