Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Усны мэдрэгчтэй крант

3-Р Сар 24, 2015

Өчигдөр буюу 3 сарын 22 өдөр Дэлхийн усны өдөр болж өнгөрлөө. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулж Ариг Банк та бүхнийг усаа гамнаж хэрэглэхийг уриалж байна.

Хүмүүс усыг үр ашиггүй хэрэглэх нь их ба түүнтэй яг л шавхагдашгүй нөөц мэт харьцах тохиолдол элбэг юм. Усыг бид өдөр тутмын хэрэгцээнд байнга хэрэглэж байдаг. Жишээ аваад үзье: хүн өглөө босоод усанд орохоос эхлээд нүүр амаа угааж, өглөө, өдөр, оройны ундандаа усыг байнга хэрэглэдэг байна. Нэг гэр бүл өдөрт дунджаар 1135л усыг хэрэглэдэг гэсэн тоог АНУ-ын Байгаль орчны хамгаалалтын газраас гаргажээ.

Тэгвэл бидний ингэж үргүй хэрэглээд байгаа цэнгэг ус маань өөрөө дэлхийн нийт усны дөнгөж 2,5% эзэлдэг байна. Үүний ихэнх нь мөс, цас хэлбэрээр орших ба 0,25% нь л ашиглагдах боломжтой гэж ЮНЕСКО-гоос гаргасан. Ингээд бодохоор бид өнөөдөр хэрэглэж байгаа усаа гамнах ёстой.

Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Ариг Банк та бүхэнд усыг гамнан байгаль орчноо хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй ээлжит үйл ажиллагаагаа танилцуулж байна. Манай банкны Харилцагчийн Өргөөд усны хэмнэлттэй крант ашиглаж байгаа ба энэ нь гараа угаах үед ашиглагдахгүй ус гоожихоос хамгаалдаг юм. Энэхүү крантны бас нэг давуу тал нь ийм крант ашигласнаар хүн холигчны хаалтнаас барих шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл холигчны хаалтаар нян дамжихгүй ба хүний эрүүл мэндэд тустай.

Та бүхэн Ариг Банктай нэгдэж байгаль орчноо хамгаалан усаа хэмнээрэй!