Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Өнөөдөр "Дэлхийн хуримтлалын өдөр"...

10-Р Сар 31, 2013

Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга нь Италийн Милан хотноо 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Олон улсын Хадгаламжийн банкны 1 дүгээр чуулганы үеэр гарсан бөгөөд Италийн профессор Филиппо Равизза чуулганы сүүлийн өдөр 10 дугаар сарын 31-ний өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр" хэмээн зарлан тунхаглажээ. Мөнгөн хуримтлалын чуулган /The Thrift Congress/-ны шийдвэрт мөн “Мөнгө хуримтлуулах дэлхийн өдөр"-ийг дэлхий даяар мөнгөн хөрөнгөө хуримтлуулахад зориулах өдөр болгон нь зүйтэй гэж тусгасан байдаг. Мөнгөн хуримлалыг идэвхижүүлэх энэ дэмжлэгт тулгуурлан хадгаламжийн банк нь мөн сургуулиуд, сүм хийд, болон урлаг, спорт, мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн холбоодтой хамтран ажиллаж байжээ.

29 улс орны төлөөлөгчид энэхүү хуримтлуулах санаа сэтгэлгээг эдийн засгаас хараат болон бие даасан байдалтай даян дэлхийн нийт иргэдэд хүргэхийг хүссэн юм. Дэлхийн хуримтлалын өдөр нь энэ өдөр нийтийн баяр өдөр тохиодгоос бусад улс оронд 10 дугаар сарын 31-нд тохиодог бөгөөд энэ санаачилга гарснаас хойш банкууд гол төлөв ажиллаж, иргэд өөрийн дансандаа хуримтлал шилжүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг.

“Мөнгө хуримтлуулах дэлхийн өдөр"-тэй болох санаа нь оргүй зүйлээс бий болоогүй юм. Амьжиргааны илүү өндөр түвшинд хүрэх, эдийн засгаа баталгаажуулахын тулд мөнгө хуримтлуулах санааг гаргасан хэд хэдэн жишээ баримт байдаг бөгөөд тухайлбал, Испанид мөнгө хуримтлуулах үндэсний өдрийг анх удаа 1921 онд тэмдэглэн өнгөрөөж байсан бол АНУ-д мөн адил тэмдэглэн өнгөрөөж байжээ. Бусад улс орны хувьд, тухайлбал Германы хувьд, 1923 онд Германы мөнгөний шинэчлэлээс үүдэн өөрсдийн хадгаламжаа алдаад байсан ард түмний олонхийн итгэл найдвар нь эргэн сэргэсэн юм.

Дэлхийн 2 дугаар дайны дараа Дэлхийн хуримтлалын өдөр нь үргэлжилсээр байсан бөгөөд 1955-аас 1970 оны хооронд алдрын дээд цэгтээ хүрч байжээ. Үнэндээ тодорхой улс орнуудад бодит уламжлал болон тогтов. Тухайлбал, Австрид “Sparefroh" (Сэтгэл хангалуун хадгалагч", бас “баяртайгаар хуримтлууллаа!" гэж болно.) гэж нэрлэгддэг “хуримтлалын сахиус" нь Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн талаар мэдээллээс хавь илүү түвшинд хүрч чаджээ. Түүгээр зогсохгүй түүний дараа гудамжийг мөн “Sparefroh" гэж нэрлэсэн юм. 1970-аад онд залуу хүмүүст зориулан гаргасан “Sparefroh-Journal" нэртэй боловсролын сэтгүүлийн хэвлэлтийн тоо 400,000 хувьд хүрч байжээ.

Өнөө үед олонхи иргэн нь банкинд өөрийн хуримтлалгүй хөгжиж буй улс орнуудад Дэлхийн хуримтлалын өдрийг зохион байгуулах талаар банкууд анхаарлаа хандуулж байна. Эдгээр улсын арилжааны банкууд нь тодорхой компанит ажил, санаачилга хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, амьдралын түвшин доогуур иргэний хадгаламжийн дансыг хоёр дахин нэмэгдүүлэн эзэмшүүлж, хуримтлалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол улсад энэхүү өдрийг МБХолбооны санаачлагаар 2012 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд хуримтлалын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж сурталчлах ажлыг гишүүн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулсан юм. Энэ жилийн хувьд арилжааны банкуудаас илүү өргөн хүрээнд сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах, харилцагчдыг урамшуулах зэргээр тэмдэглэж байгааг Холбооноос талархан дэмжиж буйгаа үүгээр илэрхийлье.

Худалдаа Хөгжлийн Банк: Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан “Өсөх хуримтлалтай Өөдрөг ирээдүйд хамтдаа" гэсэн уриан дор Нийт харилцагчиддаа 10 дугаар сарын 28-наас 31-нийг дуустал Хадгаламжийн дэвтэр үнэгүй нээж, хуримтлалын талаар танилцуулга мэдээлэл хийж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Хас Банк: Дэлхийн хуримтлалын өдрийг харилцагчидтайгаа хамт 2 дахь жилдээ тэмдэглэж буй бөгөөд 10 дугаар сарын 28-наас 11-р сарын 1-ний өдрүүдэд Хугацаатай хадгаламж нээлгэсэн болон хадгаламждаа орлого хийсэн харилцагч бүрт гарын бэлэгтэй, 0-8 нас хүртэлх “Ирээдүйн саятан" хадгаламж эзэмшигчийн дансанд орлого хийсэн байдал болон хадгаламжийн үлдэгдлээс хамааруулан бэлэг, урамшуулал өгөх, 10 дугаар сарын 31-ний өдөр МУИС-ийн Лекцийн дугуй танхимд “Хуримтлалтай Монголын төлөө" сэдэвт лекцийг зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ өндөр дүнтэй хадгаламж эзэмшигч нартаа талархалын захидал хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Капитал Банк: Монгол улсын арилжааны анхны Капитал банк “Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг орон даяар ажиллаж, амьдарч буй харилцагч, хадгаламж эзэмшигчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай. Энэ жил энэхүү уламжлалаа үргэлжүүлэн шинээр хадгаламж нээсэн харилцагчдаа урамшуулахаас гадна, дэлхийн хадгаламжийн өдөр шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ “Унагалдай" хүүхдийн хадгаламж нээн ирээдүйн хуримтлалын эхлэлийг тавихаас гадна бяцхан үрсийнхээ ээж, эх барьж авсан эмч, эх баригч нарт гарын бэлэг гардуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Хаан Банк: Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан “Ирээдүйгээ баталгаажуулж хуримтлалтай болцгооё" уриан дор 2013 оны 10 дугаар сарын 28-аас 10 сарын 31-ийг дуустал “Хуримтлалын үйлчилгээ"-нд холбуулсан нийт харилцагч нараа гарын бэлгээр урамшуулж, тэдэнд хуримтлалын ашиг тусыг танилцуулж, одооноос эхлэн хуримтлалтай болвол ирээдүйд төлбөр мөнгөний хэрэгцээгээ яаж шийдэж болох талаар мэдээлэл өгч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Монголын Банкны Холбоо