Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХАРИЛЦАГЧИДДАА ТУЛХТАЙ БАНК!

9-Р Сар 15, 2015

Хас банк Планет Рэйтинг олон улсын үнэлгээний байгууллагаар үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд үнэлгээ хийлгэсний үр дүнд дэлхий даяар хүлээн зөвшөөрч, даган мөрддөг Харилцагчийг Хамгаалах Ухаалаг Хөдөлгөөний зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэгч Монгол улсын анхны байгууллага хэмээн үнэлэгдэж, 2015 оны 8-р сарын 25-ны өдөр батламжаа авлаа.

Энэхүү үнэлгээний хүрээнд Харилцагчийг Хамгаалах Ухаалаг Хөдөлгөөний 7 зарчим, түүний доторх 99 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаснаар Хас банк ийнхүү батламж авсан дэлхийн 39 байгууллагын нэг болж буй юм.

Хас банкны хамт олон 2014 онд Планет Рейтинг байгууллагаар Нийгмийн Хариуцлагын цогц үнэлгээг 2 дахь удаагаа хийлгэн, өмнөх үнэлгээгээ 1 шатаар ахиулж, “4” буюу “Хангалттай” гэсэн үнэлгээг авсан нь нийгмийн хариуцлагаар Ази тивд хамгийн өндөр, Олон улсын түвшинд эхний 15-д орох үзүүлэлт болж байсан билээ.

Хас банк байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бизнесийн үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, харилцагчдынхаа эрх ашгийг дээдлэн ажилласаар ирсэн. Бидний олон жилийн хичээл зүтгэл олон улсын тавцанд ийнхүү өндөрөөр үнэлэгдэж байгаа нь Хас банк зөвхөн бизнесийн ашиг хөөцөлдөлгүй, харилцагч түмнийхээ түшиг тулгуур нь болж, тулхтай явж ирсний нотолгоо юм.

http://www.smartcampaign.org/certification/certified-organizations#XACBank

Итгэл даах анд байх нь бидний ажлын утга учир.

Амьдралд – Ашид хамтдаа.

Харилцагчийг Хамгаалах Ухаалаг хөдөлгөөн гэж юу вэ?

Олон улсын “The Center for Financial Inclusion” ТББ-ын санаачлагаар Accion байгууллагаас 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа эрүүл санхүүжилт буюу дан ганц ашгийг эрхэмлэхгүйгээр, харилцагчдаа дээдэлсэн бодлогыг иргэдийн банкны үйл ажиллагаа эрхэлдэг нийт санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлэх зорилготойгоор тогтоосон стандарт зарчмууд бөгөөд өдгөө дэлхий даяар хөгжлийн банк, олон улсын холбоод, хөрөнгө оруулалт болон бичил санхүүгийн зэрэг 4,531 байгууллагад энэхүү Харилцагчийг Хамгаалах Ухаалаг хөдөлгөөн нь хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Хас банк