Холбооны тухай

Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Бидний тухай

Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Холбоо нь Монгол Улсын банкны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, санхүүгийн салбарын дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн чиглэлээр сургалт дагнан явуулах академи, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх төв, зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэх байгууллага болон ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх корпораци, тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх тогтвортой санхүүгийн холбоо зэрэг байгууллагуудыг үндсэн гишүүн байгууллагуудын хамтын санаачлагаар үүсгэн байгуулж байв.

Анх 2000 онд үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө арилжааны 12 банк, Монгол Улсын Хөгжлийн Банк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Зээлийн батлан даалтын сан, Сумитомо Мицуи Банк Корпорацийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Токио Мицүбиши банкны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Банк оф Чайна Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, ЮнионПэй Интернейшнл, Виза Интернейшнл, Зээлийн Мэдээллийн Төв ХХК, Банк санхүүгийн академи, Монголын Ипотекийн Корпораци ХХК, Бринкс Монгол ХХК зэрэг компаниудыг эгнээндээ нэгтгэсэн 24 гишүүнтэй санхүүгийн салбарын мэргэжлийн холбоо болон өргөжөөд байна.

Гишүүн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг бий болгох, банкны салбарт болж буй үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг харилцагчид, олон нийтэд хүргэх зорилгоор 2007 оноос хойш өөрийн нэрийн сонин, сэтгүүлийг гаргаж эхэлсэн бөгөөд одоо MBA Email Newsletter-ийг цахим хэлбэрээр, мөн түүнчлэн www.mba.mn цахим хуудас, твиттер, фейсбүүк cувгуудаар дамжуулан мэдээллээ тогтмол хүргэж байна.

Манай байгууллага нь банк, санхүүгийн мэргэжилтнүүдийн нэгдэл, мэргэжлийн холбоо болохын хувьд Холбооны ажлын албаны дэргэд банкны үйл ажиллагааны чиглэл бүрээр Мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулан, идэвхитэй ажиллуулж байна. Мэргэжлийн зөвлөл байгуулагдсанаар гишүүн байгууллагуудын мэргэжилтнүүд чиглэл чиглэлээр уулзаж, мэдлэг, туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих, цаашлаад тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Удирдах Зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэр, өгсөн чиглэлийн дагуу Гүйцэтгэх захирлаар удирдуулсан ажлын алба явуулж байна.

БИД САЛБАРЫН НЭГДСЭН ДУУ ХООЛОЙ:

-Бодлогын санал, санаачлага
-Олон талын хамтын ажиллагаатай төсөл хөтөлбөрүүд
-Хууль эрх зүй, зохицуулах журам заавруудад өгөх нэгдсэн санал, тайлбар
-Банкируудын хувь хүний хөгжил,мэдлэг туршлага солилцоо, нэгдмэл үйл ажиллагаа
-Хэлэлцүүлэг, форум арга хэмжээ
-Олон улсын банк санхүүгийн мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаа
-Судалгаа, салбарын тойм, мэдээ