Мэргэжлийн зөвлөлүүд

Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Мэргэжлийн зөвлөл нь Холбоо болон гишүүн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулж, мэдлэг туршлагаа хуваалцах, мэдээлэл солилцож хамтран ажиллах, гишүүн байгууллагын ажилтны төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл юм.

Зөвлөлүүд нь чиглэл чиглэлээр өөрийн мэргэжилдээ эзэн болсон туршлагатай банкируудаас бүрдэх тул аливаа салбарын өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудыг удирдлагын түвшинд авч хэлэлцэн, шийдэл гарц олоход мэргэжлийн зөвлөгөө, дүгнэлт өгөх байдлаар холбооны удирдлага, удирдах зөвлөлд мэдээлэл өгж ажилладаг манай чухал бүтэц юм.

Бүх Мэргэжлийн зөвлөлүүдийг холбооны ажлын албаны менежерүүд хуваан авж, дундын зохион байгуулалт, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг.

Та банк, санхүүгийн салбарт ажилладаг мэргэжилтэн бөгөөд эдгээр Мэргэжлийн зөвлөлүүдэд орж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн банкируудаас суралцах, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэл эрмэлзэлтэй бол өөрийн байгууллагаа манайд гишүүнчлэлтэй эсэхийг Гишүүнчлэл булангаас харж баталгаажуулах, гишүүнчлэлтэй бол өөрийн шууд удирдлагадаа хүсэлт гарган аль Мэргэжлийн зөвлөлд орох хүсэлтэй байгаагаа уламжлан, удирдлагаараа дамжуулан зөвлөлдөө бүртгүүлж гишүүн болох боломжтой.

Мэргэжлийн зөвлөлүүдийн зохицуулагч нартай 11-323581 утсаар холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Б.Агваанцэрэн

Дарга, Төрийн банкны Даатгалын газрын захирал

Ч.Чинзориг

Дэд дарга, Голомт банкны даатгалын албаны ахлах менежер

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын даатгалын зуучлалын бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан удирдах түвшний албан тушаалтнуудаас бүрддэг.

Үндсэн чиглэл : Даатгалын зуучлалтай холбоотой журам заавар, эрх зүйн баримт бичгүүдийн төсөлд санал өгөх, даатгалын зуучлалын эрх олгох сургалтыг СЗХ, БСА -тай хамтран зохион байгуулах,хамтарсан хурал семинар хэлэлцүүлэг зохион байгуулах, хувь хүний хөгжилд чиглэсэн албан бус уулзалт арга хэмжээг санаачлан зохион байгуулах, банкны даатгалын үйлчилгээний сайн дурын стандартыг боловсруулж нэвтрүүлэх, бусад мэргэжлийн холбоо харилцаа

А.Болормаа

Дарга, Худалдаа хөгжлийн банкны Комплаенсийн хэлтсийн захирал

Ц.Билгүүн

Дэд дарга, Хас банкны Комплаенсийн хэлтсийн захирал

Зөвлөлийн гишүүд: Гишүүн байгууллагуудын Комплаенсийн газар, хэлтсийн удирдлагууд болон мэргэжилтнүүдээс бүрддэг. А.Болормаа нь 2021 онд зөвлөлийн дэд даргаар, 2022 болон 2023 онуудад зөвлөлийн даргаар; Ц.Билгүүн нь 2 дахь жилдээ зөвлөлийн дэд даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.

Үндсэн чиглэл: Салбарын Комплаенс, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцоог сайжруулж, соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулж, мэргэжлийн санал санаачилгыг гарган, туршлага солилцох, хууль тогтоомжийн биелэлтийг ханган ажиллахад тулгарч буй асуудал, хүндрэлүүдийг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох. Комплаенсийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, мэдээллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхой хугацааны давтамжтайгаар зохион байгуулах.

Мөн зохицуулагч байгууллагуудад шийдэл тодорхойлохоор санал боловсруулан дэвшүүлж, улсын МУТСТ ажиллагаа болон бусад төрлийн үнэлгээнд салбарыг төлөөлөн оролцож, улсын үнэлгээг сайжруулахад шаардлагатай ажилд зохицуулагч байгууллага болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах.

Ш.Орхонбаатар

Дарга, Төрийн банкны Сурталчилгаа, идэвхжүүлэлтийн албаны Ахлах мэргэжилтэнн

Б.Зориг

Дэд дарга, Голомт банкны Олон нийттэй харилцах хэлтсийн захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Маркетинг, олон нийт хариуцсан удирдлага, мэргэжилтнүүдээс бүрддэг
Үндсэн чиглэл : Банкны салбарын маркетинг, нэгдсэн мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн санхүүгийн зөв мэдлэг боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлийн хүрээнд хамтарсан төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж ажиллах, хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан салбарын эдийн засаг нийгэмд үзүүлэх нөлөөлөл, бусад мэдлэг мэдээллийг түгээх, салбарын хэмжээний нэгдсэн Пи Ар -ын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, хамтран хөгжих

Н.Мөнхбат

Дарга, Төрийн банкны Мэдээллийн аюулгүй байдлын албаны менежер

Б.Болдбаяр

Дэд дарга, Тээвэр хөгжлийн банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан удирдлага, мэргэжилтнүүдээс бүрддэг.
Үндсэн чиглэл : Салбарын хэмжээнд гарч буй санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой цахим эрсдэл, санхүүгийн залилангийн тохиолдолууд зэргийг тодорхойлох, мэдээлэл, цахим хэрэглээний аюулгүй байдалтай холбоотой санхүүгийн боловсролын агуулга мэдээллийг хуваалцах, эрсдэлийг бууруулах зайлсхийх чиглэлээр авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээг тодорхойлох, харилцан туршлага солилцох, санхүүгийн хэрэглэгчдийг цахим халдлагаас сэргийлэхэд нэгдсэн санал санаачлага гарган хамтарч ажиллах

Б.Эрдэнэзаяа

Дарга, Хаан банкны МТ Автоматжуулалт, инженерчлэлийн газрын захирал

А.Атарсайхан

Дэд дарга, Капитрон банкны Мэдээлэл технологийн газрын захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Мэдээллийн технологи хариуцсан удирдлага, мэргэжилтнүүдээс бүрддэг
Үндсэн чиглэл : Банкны салбарын МТ-ийн чиглэлийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн түвшинд хөгжиж, дэлхий нийттэй зэрэгцэн салбарын МТ-ийг хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин болоход нь дэмжих, хамтын санал санаачлага гаргах, МТ-ийн шинэ журам зааварт санал өгөх, салбарт орчин үеийн техник технологи нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, зохицуулагч байгууллагатай хууль журмын хүрээнд хамтарч ажиллах, эргэх холбоотой байх

М.Гантуяа

Дарга, Төрийн банкны Санхүүгийн газрын захирал

Н.Баасанцээ

Дэд дарга, Хаан банкны Санхүү удирдлагын газрын захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Санхүү, бүртгэл хариуцсан газар нэгжийн удирдлагуудаас бүрддэг
Үндсэн чиглэл : Банкны салбарын хэмжээнд олон улсын нягтлан бодох бүртгэлийн СТОУС зарчмыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, зохицуулагч байгууллагатай хууль журмын хүрээнд хамтарч ажиллах, эргэх холбоотой байх

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Харилцагчийн үйлчилгээ, гомдол санал авах хэлтэс албан хариуцсан удирдлага, арын албаны ажилчид, менежерүүдээс бүрддэг
Үндсэн чиглэл : Банкны салбарын Харилцагчийн үйлчилгээний стандартыг бий болгох, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, олон улсын чиг хандлагаас суралцаж, харилцан туршлага судлах

Б.Мөнхдэлгэр

Дарга, Худалдаа, хөгжлийн банкны Арилжааны хэлтсийн захирал

М.Маргадмөн

Дэд дарга, Хаан банкы ХЗГ-ын захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Хөрөнгө зохицуулалт, хөрөнгийн удирдлагын алба хэлтсийн удирдах ажилтан, ахлах мэргэжилтнүүдээс бүрддэг
Үндсэн чиглэл : Зөвлөлийн гишүүд хоорондын мэдлэг хуваалцах туршлага солилцох үйл ажиллагаа, банкны үйл ажиллагаатай холбоотой дүрэм журам, хууль эрх зүйн баримт бичгүүдэд нэгдсэн санал гаргаж, зохицуулагч байгууллагатай мэргэжлийн түвшинд харилцаатай байх, олон улсын шилдэг туршлагаас суралцах

М.Мөнхбаатар

Дарга, Хаан банкны Ахлах хуулийн зөвлөх

Л.Анхбаяр

Дэд дарга, Худалдаа хөгжлийн банкны Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Хууль эрх зүйн газар хэлтсийн удирдах ажилтан, ахлах хуульчдаас бүрддэг.
Үндсэн чиглэл : Салбарт мөрдөгдөж буй 60 гаруй хууль дүрэм , тэдгээрийг нэг мөр ойлгож харилцан туршлага судлах, хууль дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудаар уулзалт семинар зохион байгуулж, удирдлагын багт нийт гишүүдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөхөд хууль эрх зүйн талаас дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангах, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх

Л.Болормаа

Дарга, Төрийн банкны Хүний нөөцийн газрын захирал

Д.Оюу

Дэд дарга, Голомт банкны ҮАХ-н захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Хүний нөөц, талент менежментийн газар хэлтсийн удирдах ажилтнууд, ахлах мэргэжилтнүүдээс бүрддэг.
Үндсэн чиглэл : Банкны салбарын Хүний нөөц боловсон хүчнийг бэлдэх, энэ чиглэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадварын суурь стандартыг тогтоох, боловсронгуй болгох,олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сургалт, сургагч багш нарыг судлах, судалгаа боловсруулах, хамтын ажиллагаатай байж, харилцан туршлага хуваалцах

У.Замбага

Дарга, Хасбанкны Дижитал шилжилт, картын бизнесийн газрын захирал

Д.Чимгээ

Дэд дарга, ХХБ-ны Төлбөр тооцоо, үйл ажиллагааны газрын захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын дижитал шилжилт, цахим банк, картын удирдлага, төлбөр тооцоо хариуцсан газар хэлтсийн удирдах ажилтнууд, ахлах мэргэжилтнүүдээс бүрддэг
Үндсэн чиглэл : Салбарын хэмжээнд цахим банкны үйлчилгээг бүрэн хөгжүүлэхэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудад хамтын шийдэл боловсруулах, харилцан туршлага солилцох, шинэ шийдэл, техник технологийн талаархи санал зөвлөмжийг боловсруулж, зохицуулагч байгууллагад уламжлах, цахим гэмт хэрэг, тэр дундаа төлбөрийн картын бүхий л эрсдэлийг удирдах талаар сургалт семинар форум хэлэлцүүлэг зохион байгуулах, бусад талуудтай хамтран ажиллах

Т.Отгон

Дарга, Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал

З.Булган

Дэд дарга, Хас банкны Үйл ажиллагааны эрсдэлийн хэлтсийн захирал

Зөвлөлийн гишүүд : Гишүүн байгууллагуудын Эрсдэлийн удирдлага хариуцсан удирдах түвшний албан тушаалтан, ахлах мэргэжилтнүүдээс бүрддэг
Үндсэн чиглэл : Банкны салбарын эрсдэлийн удирдлагын чиглэлээр, тэр дундаа AQR, BASEL, IFRS зэрэг чиглэлүүдээр харилцан туршлага судлах, зохицуулагч байгууллагаас гаргасан банкны үйл ажиллагаатай холбоотой дүрэм журамд нэгдсэн санал боловсруулж өргөн барих, нийтлэгээр тулгамдаж буй асуудлуудын хүрээнд нээлттэй ярилцаж, хэрхэн сайжруулах, шийдэл олох арга замыг хамтран боловсруулах

Ш.Оюунчимэг

Дарга, ``Моби Финанс ББСБ`` ХХК-ийн гүйцэтгэх захирал

Г.Эрдэнэмөнх

Дэд дарга, ``ККТТ`` ХХК-ийн гүйцэтгэх захирал

Зөвлөлийн гишүүд : Монголбанкнаас зөвшөөрөл авсан Холбогдох гишүүн байгууллагуудын удирдах ажилтнуудаас бүрддэг
Үндсэн чиглэл : Финтекийн салбарын зохицуулалтыг оновчтой болгоход саналаа нэгтгэн хүргүүлэх, тулгамдаж буй асуудлын шийдэл гарцыг олоход хамтран ажиллах