МБХ-нд гишүүнээр элсэхийн давуу талууд

Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Яагаад гишүүнээр элсэх вэ?

“Санхүү банкны салбарын мэргэжилтнүүдийн идэвхитэй оролцоо, мэргэжлийн манлайлал…”

Эрх зүйн мэдээлэл, хамтын ажиллагаа

Холбоо нь банк, санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, бодлого зохицуулалтын бусад шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд салбарын эрх ашгийг төлөөлөн оролцох, гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гишүүдийн хүсэлтээр шүүх, цагдаагийн байгууллагад нэхэмжлэгч, төлөөлөгчөөр оролцох, банкны салбарын үйл ажиллагаа, мөнгө, зээлийн тогтолцоо, санхүүгийн зах зээлийн хөгжилд нөлөөлөх болон гишүүдийн үйл ажиллагаанд холбогдолтой аливаа хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл, түүнд оруулах санал өгөх, холбогдох төслийг боловсруулах, гишүүдийн эрх ашгийг илэрхийлсэн зохицуулалтыг эрх зүйн хэм хэмжээнд тусгуулах болон холбогдох хууль тогтоомжийг зохих ёсоор хэрэгжүүлэхийг шаардах зэргээр төрөөс хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн оролцож, хууль тогтоогч болон зохицуулагчидтай хамтран ажиллаж байна.

Судалгаа, тайлан, мэдээлэл түгээх

Холбооны гишүүддээ олон улсын болон дотоодын эдийн засаг, банк санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллийг цаг тухайд нь оновчтой хүргэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагын тэргүүн туршлага, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх, холбооны гишүүдийн хооронд үр ашигтай мэдээллийн системийг бүрдүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхээс гадна өдөр тутмын, сар бүрийн болон жилийн эцсийн салбарын мэдээллийн тойм болон банк санхүүгийн салбарт холбогдох бусад судалгаа, мэдээллийг хүргэж ажилладаг юм.

Уулзалт арга хэмжээ болон сургалтууд

Гишүүдийн боловсон хүчний сургалт, давтан сургалтад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, семинар, сургалтыг зохион байгуулах, гадаад дотоодын сургалтын мэдээллээр хангаж, оролцох боломжийг бүрдүүлэх, банкны үйл ажиллагаа, санхүүгийн үйлчилгээ, мөнгө зээлийн бодлоготой холбогдолтой болон гишүүдийн өмнө нийтлэгээр тулгамдсан асуудлаар хурал, уулзалт, ярилцлага зохион байгуулах буюу зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох, удирдах зөвлөлийн хурал, тусгай мэргэжлийн буюу мэргэжлийн зөвлөлүүдийн уулзалт, холбооны ээлжит чуулган зэргийг зохион байгуулж явуулдаг.

Харилцаа холбоо болон мэдээллийн сувгууд
Холбоо нь дотоодын төдийгүй олон улсын санхүүгийн байгууллага, адил төрлийн зорилго, үйл ажиллагаатай гадаад орнуудын олон нийтийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг тогтоох, хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь оролцох, нийт гишүүд хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эв нэгдэл, харилцан ойлголцол, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ гишүүн байгууллагадаа Холбооны мэдээллийн сувгийг ашиглах, вэб хуудсанд байгууллагын мэдээлэл, логог байршуулах, дотоод мэдээллийн баазад нэвтрэн мэдээлэл авах болон бусад боломжийг олгодог юм.

Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа
Холбоо нь гишүүн байгууллагуудын олон улсын харилцааг тэлэх, өргөжүүлэх, дэжих хүрээнд гадаадын банк санхүүгийн байгууллагууд, банкны холбоодууд зэрэг салбарын байгууллагуудтай ямагт хамтын ажиллагааны боломжыг эрэлхийлж, бий болгож, тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллахаас гадна гадаадын банк болон санхүүгийн байгууллагуудаас сайн туршлагуудыг суралцахыг зорьж ажилладаг.

Гишүүнчлэлийн хүсэлт илгээх