Хэрхэн гишүүн болох вэ

Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Хэрхэн гишүүн болох вэ ?

  1. Монголын Банкны Холбоонд гишүүнээр элсэхэд Гишүүнчлэлийн анкетыг бөглөж, гишүүнээр элсэхэд шаардлагатай материалуудыг бүрдүүлэн Холбооны ажлын албанд ирүүлнэ. Гишүүнчлэлийн анкет, бүрдүүлэх материалын жагсаалтыг Холбооны ажлын албанаас ирж авах эсхүл [email protected] хаягт хүсэлт бичин цахимаар хүлээн авах боломжтой
  2. Холбооны ажлын алба гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
  3. Удирдах Зөвлөлийн хурлаас хүсэлтийг баталж шийдвэрлэсэн тохиолдолд Холбооны гишүүнийг баталгаажуулсан албан бичгийг хүсэлт гаргагч байгууллагад хүргүүлнэ.
  4. Холбооны гишүүнчлэлийн татварыг төлж эхэлснээр гишүүнчлэлийн ангиллаас хамааран давуу тал, үр шимийг хүртэх бүрэн боломжтой болно.
Гишүүнчлэлийн хүсэлт илгээх