ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
Монголын банкны холбоо нь банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Бид дараах ажлын байранд таныг урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Гишүүн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, нийтлэг эрх ашгийг холбогдох байгууллагуудад уламжлах;
- Гишүүн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг бий болгох, тогтмолжуулах;
- Гишүүн байгууллагуудыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
- Холбогдох хууль, журмын төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, санал хүргүүлэх;
- Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах;
- Холбооны дотоод бичиг баримтыг хөтлөх, холбогдох журмын төслийг боловсруулах, гэрээний төсөл хянах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Хоёр ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй;
- Монгол хэлний бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
Хэрвээ Та дээрх ажлын байрыг сонирхож байвал 2026 оны 2-р сарын 6-ны өдрийн дотор бидэнд [email protected] хаягаар өөрийн CV-г илгээнэ үү.
Холбоо барих: Утас 99081142, 11-323581
Leave a Reply