Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн зөвлөлийн ээлжит уулзалт боллоо

МБХ-ны дэргэдэх Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн зөвлөлийн ээлжит уулзалтыг “ХААН Банк”-нд зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын хүндэт зочноор Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын Эдийн засаг, судалгаа шинжилгээний хэлтсийн захирал Б.Цэнд-Аюуш уригдан оролцлоо.


Тэрээр “Эдийн засгийн өнөөгийн төлөв байдал ба эрсдэл” сэдэвт илтгэл тавин, мэргэжлийн зөвлөлийн гишүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ жил Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн зөвлөлийн даргаар Хаан банкны Үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал Н.Ариунаа, дэд даргаар Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Баттулга нар зөвлөлөө тэргүүлэн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy