БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2025 оны II улирлын гүйцэтгэл

Хонх нь дуугарвал дамар нь таг…

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар нэмэгдлээ. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ огцом нэмэгджээ. Инфляц аажмаар буурч, иргэдийн төгрөгт итгэх итгэл хэвээр байгаа нь төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд нөлөөлжээ.

Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Удаан хугацааны дараа ХАА-н салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлж байна. Барилга, боловсруулах салбар өсөлттэй байгаа нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлжээ. Уул уурхайн салбар хүлээлтээс доогуур байсан нь тус салбарыг дагасан худалдаа, тээврийн салбарт сөргөөр нөлөөлж эдийн засгийн өсөлтийг хойш нь татлаа. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалан экспортын хэмжээ буурсан нь төгрөгийн ханшид дарамт үзүүлж байна. Төгрөгийн бодит ханш суларч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна.

Төсвийг боловсруулахдаа гадаад, дотоод эрсдэлт хүчин зүйлсийг сайтар тооцож төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, бодит эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг авч ажиллахгүй бол “Хонх нь дуугарвал дамар нь таг” гэдэг шиг нөхцөл байдал руу шилждэг тогтолцоотой болох нь.

2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД БАНКНЫ САЛБАРТ ГАРСАН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ, ЦААШДЫН ХАНДЛАГА

  • Банкуудын бизнесийг дэмжихэд чиглэсэн зээлийн өсөлт үргэлжилсээр байна.
  • Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ буурчээ.
  • Хугацаагүй хадгаламжаас хугацаатай хадгаламж руу шилжиж байна.
  • Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байна.
  • Банкуудын хувьцааны ханш харьцангуй тогтвортой өсөлттэй байна.
  • Банкуудын хувьцааны өгөөж хадгаламжийн өгөөжтэй тэнцүү байна.

Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж татаж авна уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy