БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2025 оны IV улирлын гүйцэтгэл

Ганц мод гал болдоггүй

2025 онд банкны салбарын үзүүлэлт тогтвортой өсөлттэй байж, салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгдлээ. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн доод хэмжээнд хүрсэн нь онцлох үзүүлэлт байлаа. Банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж хадгаламжийн өгөөжөөс өндөр байна. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.

Инфляцын түвшин буулгахад чиглэсэн бодлогын арга хэмжээний нөлөөгөөр инфляц харьцангуй тогтвортойгоор буурч байна

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрээд байсан хөдөө аж ахуйн салбар сэргэсэн нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүллээ. Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, логистикийн салбарын өсөлт тогтвортой, үйлчилгээ болон худалдааны салбарын өсөлт үргэлжилсэн нь эдийн засаг 6.8 хувиар өсөхөд хүргэлээ.

Гэсэн хэдий ч уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнийн болон тоон хэмжээний өсөлтөд найдан эдийн засгийн өсөлтийг өндөр байхаар төлөвлөж, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нь “Ганц мод гал болдоггүй”-тэй адил хэтэрхий өрөөсгөл байна. Иймд уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний төрөлжилтөөс эхлээд бусад салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг анхаарахад ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болох нь харагдаж байна.

2024 ОНД БАНКНЫ САЛБАРТ ГАРСАН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА:

  • Банкнуудын бизнесийн зээл олголт нэмэгдэж эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжлээ
  • Эдийн засгийн тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн хугацаатай хадгаламжид итгэх итгэл нэмэгдэв
  • Банкнуудын чанаргүй зээл сүүлийн 15 жилийн доод хэмжээнд ирлээ
  • Системийн нөлөө бүхий банкны хувьцааг 77,169 жижиг хувьцаа эзэмшигчид худалдан авчээ

Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy