БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2021 оны 1-р улирлын гүйцэтгэл

Хэлдэг гурав, хийдэг ганц

Банк гурван хувийн зээл өгсөнгүй, банк ажилласангүй, банкан дээр очихоор өгөхгүй байна гэх иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдол мэр сэр. Гэхдээ бид юмны наана, цааныг нь ухах хэрэгтэй.

“Хэлдэг гурав, хийдэг ганц” гэж зохиол байдаг даа. Яг цар тахлын үед бол хийдэг ганц нь банк болчихоод байна. Учир нь ЖДҮ-ийн 2 их наяд төгрөгийн хөтөлбөр, Репо санхүүжилтийн 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хурдан хугацаанд хэрэгжүүлж чадах дэд бүтэцтэй ганц газар нь банк юм.

Оны эхнээс л 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөний хүрээнд олгох зээлийн талаар эцсийн шийдвэр нь банкан дээр ирэхгүй удсан. Ийнхүү зээл олголт хийж эхлээд удаагүй байтал хөл хорио тогтоосон. Одоогийн байдлаар 1 их наяд гаруй төгрөгийн зээл цогц төлөвлөгөөний хүрээнд олгогдоод байна.

Гэхдээ энэ зээлийг хүссэн бүхэнд нь олгоод байна гэвэл бас үгүй. Дурын хүн нь аваад, зээлээ төлж чадахгүй нөхцөлд Зээлийн батлан даалтын сангаас гаргаад өгнө гэсэн баталгаа байхгүй. Тиймээс банк аль болох зээлээ төлөх чадвартай, тэр нь цаасан дээр баталгаажсан, бүр хэцүүдлээ гэхэд барьцаа хөрөнгийг нь авах иргэд, ААН-ийг л сонгоно гэсэн үг.

Яг хөтөлбөрийнхөө хувьд бол банканд ирж буй ашиг, үр өгөөж байхгүй. Харин нийгмийн хариуцлага, эдийн засгийг сэргээн босгоход хувь нэмрээ оруулж байгаа хэлбэр юм.

Банкны салбарын тоймын энэ удаагийн тайланд цар тахлын үед макро эдийн засаг, банк санхүүгийн салбарт ямар өөрчлөлтүүд гарсан болохыг онцоллоо. Тухайлбал, Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, репо санхүүжилт гэх мэт зээлийн нөлөөгөөр худалдаа, үйлчилгээ, боловсруулах салбарын зээл олголт нэмэгджээ. Мөн системийн нөлөө бүхий 5 банкны үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг судалгаанд оруулсан.

Судалгаатай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy