БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2023 оны III улирлын гүйцэтгэл

Цаг цагаараа байдаггүй

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар нэмэгдлээ. Иргэдэд хэрэглээний зээл түлхүү олгогдсон бол уул уурхайн салбараас бусад салбарт бизнесийн зээл өсөлттэй, чанаргүй зээл буурч байна. Инфляцын түвшин тогтворжиж, төгрөгийн ханш чангарч буйн улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг давлаа.

Мөн уул уурхай, тээврийн салбарын сэргэлт нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж, эдийн засаг 6.9 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүлжээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт харьцангуй сул байлаа.

Оны эхнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн бол гадаад орчны эдийн засгийн нөхцөл сайжирч тээвэр, логистиктой холбоотой зардлууд буурч, импортын өсөлт тогтвортой байгаа нь инфляц, валютын ханшийг тогтвортой байхад нөлөөлжээ.

Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа нь валютын нөөцийг нэмэгдүүлж төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулжээ. Төсвийн үндсэн тэнцэл ашигтай гарч төсөвт ирэх дарамтыг бууруулж байна.

Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнэ болон эрэлт тогтмол биш байх үед салбараа дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч явахгүй бол цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн нэг л өдөр эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, эрэлт багасвал эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэл өндөр байна.

2023 ОНЫ III УЛИРАЛД БАНКНЫ САЛБАРТ ГАРСАН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ, ЦААШДЫН ХАНДЛАГА

  • Банкуудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ өсөлттэй байна. Уул уурхайн салбараас бусад салбарын зээл олголт нэмэгджээ.
  • Банкуудын зээлийн чанар сайжирч байна.
  • Банкуудын эх үүсвэр өсөлттэй байна.
  • Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт өсөлттэй байна.
  • Системийн нөлөө бүхий банкууд хувьцаа гаргаснаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2 дахин нэмэгдлээ.
  • Төгрөгийн хадгаламжийн өгөөж валютын хадгаламжийн өгөөжийг давлаа.

Банкны салбарын 2023 оны III улирлын тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy