Монголын Банкны Холбооны Дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны Санхүү хариуцсан Дэд захирал Д.Баттулга сонгогдлоо

2021 оны долоодугаар сарын 02-ны өдөр Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит бус III чуулган цахимаар зохион байгуулагдлаа. Чуулган нь МБХ-ны эрх барих дээд бүтэц бөгөөд Холбооны удирдлагын багийн бүрэн эрхийг баталгаажуулдаг. 

Тус  чуулганаар МБХ-ны Дэд ерөнхийлөгч, Капитрон банкны Гүйцэтгэх захирал асан Л.Ариунааг Холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлж, Төрийн банкны Санхүү хариуцсан Дэд захирал Д.Баттулгыг МБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгон, томиллоо.

Д.Баттулга нь 2007-2009 оны хооронд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газарт Нягтлан бодогч, 2009-2018 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт Хянан шалгагч, Улсын байцаагч, 2018-2019 онд Төрийн банкны Иргэдийн банкны газрын Захирал, 2019 оноос эхлэн одоог хүртэл Төрийн банкны Санхүү хариуцсан Дэд захирлаар ажиллаж байна. 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Нидерландын Вант улсын “Frontclear”, ОХУ-ын “Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк” зэрэг байгууллагаас Төрийн банканд хямд эх үүсвэр татаж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээл, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээл, ногоон нэгж, зайнаас данс нээх зэрэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлжээ. 

МБХ-ны Дэд ерөнхийлөгч, Капитрон банкны Гүйцэтгэх захирал асан Л.Ариунаа болон Дэд ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Төрийн банкны Санхүү хариуцсан Дэд захирал Д.Баттулга нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье!. 

МБХ-ны удирдлагын багийн гишүүдээр Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Дэд ерөнхийлөгч Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Хаан банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны Санхүү хариуцсан Дэд захирал Д.Баттулга, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Амар нар сонгогдон ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy