Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна
"Монгол Улсын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, эко тэмдэг" төсөл
Европын Холбооны SWITCH Asia хөтөлбөрийн санхүүжилтээр 4 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжих “Монголын Нэхмэлийн Салбарын Тогтвортой Үйлдвэрлэл, Эко Тэмдэг” /STePEcoLab/ төсөл 2018 оны 5 дугаар сараас үйл ажиллагаагаа эхэллээ. Төслийн нийт санхүүжилтийн дүн 2 сая евро бөгөөд төслийн ерөнхий зохицуулагчаар AVSF олон улсын байгууллага ажиллаж, ТоС Холбоо/МБХ, Монголын ноос, ноолуурын холбоо /МННХ/, ШУТИС, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо /МБАНХ/, Байгаль орчин аюулгүй байдлын төв /БОАБТ/, Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн нэгдсэн төв /CSCP/ зэрэг байгууллагуудтай хамтран Монгол Улсын ноос ноолуур, нэхмэл, оёдлын салбарын үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй, тогтвортой болгох, тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагааг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүнийг боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажиллах юм. Уг үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын тогтвортой эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.