Монголын Ногоон Санхүүгийн Корпораци байгуулах төсөл

Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна

Хөтөлбөрийн тухай

БОАЖЯ, Сангийн яам, МБХ, ДДНХБ хооронд зурсан “Ногоон зээлийн сан байгуулах санамж бичиг”-ийн хүрээнд Ногоон Уур Амьсгалын Сангаас төслийн бэлэн байдлын буцалтгүй тусламж (350,000 ам.доллар)-ийг ДДНХБ-аар дамжуулан авч, Монголын Ногоон Санхүүгийн Корпораци (МНСК) байгуулах төслийн нэгжийг бүрдүүлэн Ногоон Уур Амьсгалын Санд хөрөнгө оруулалтын саналыг бэлтгэх болон бусад хөрөнгө оруулалтын шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байна.

Уг төсөл нь Монгол Улсад үндэсний хэмжээний ногоон санхүүжилтийн тогтолцоог бий болгож, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, Парисын хэлэлцээрт тусгасан үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэн, тогтвортой, ногоон ирээдүйг бий болгоход санхүүжилтээр дамжуулан дэмжлэг үзүүлэх томоохон алсын хараатай юм.

МНСК төслийг дараагийн шатанд гаргах, төслийн санхүүжилтийг шийдүүлэх шаардлагыг биелүүлэх зорилгоор МБХ-ны дэргэд “МНСК ХХК”-ийг үүсгэн байгуулж, дүрмийн санг бүрдүүлэх болон бусад бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 11323581 утсаар холбогдон авах боломжтой.