Эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны ногоон зээл олгох төсөл

Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), МБХ, ТоС Холбоо хамтран гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй (ЭХХ), амины сууц бариулах ногоон зээлийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схем, нийлүүлэлтийн сүлжээг туршиж үзэхээр 60 айлыг ипотекийн зээлээр ЭХХ амины сууц авахад нь урьдчилгаа төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт олгох төслийг анх удаа хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл нь ирээдүйд бий болох МНСК-ийн голлох бүтээгдэхүүн болох ногоон байшингийн зээлийн бүтээгдэхүүнийг бодитоор туршиж үзэх боломжийг олгох юм.

ЭХХ амины сууцны зээлийн бүтээгдэхүүний материал татах

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслийн талаар дэлгэрэнгүй 👉👉

Posted by ТоС Холбоо / Mongolian Sustainable Finance Association MSFA on Wednesday, July 8, 2020