“Банк дундын бэлэн мөнгөний нэгдсэн удирдлагын төв байгуулах” төсөл

Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна

Монголын Банкны Холбооны гишүүн банкууд нь урт хугацаанд зээлийн хүүг бууруулж, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой ажилладаг бөгөөд энэ зорилгын хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим санаачлагыг төсөл болгон эхлүүлээд байна.

Банкны үйл ажиллагааны зардлыг урт хугацаанд хамтран бууруулах болон үйл ажиллагааны зарим эрсдэлийг дундын дэд бүтцээр дамжуулан бууруулах, найдвартай үйл ажиллагааг хангаснаар банк нь үндсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжилд илүүтэй анхаарч ажиллах боломж бүрдэнэ.

Банкуудын бэлэн мөнгөний удирдлага, ложистикийг шат дараатайгаар нэгтгэж, дундын дэд бүтэц байгуулан, зардал болон хамгаалалт, найдвартай ажиллагааны үр дүнтэй байдлыг хангах зорилгоор “Банк дундын бэлэн мөнгөний нэгдсэн удирдлагын төв” байгуулах төслийн санамж бичигт 12 банк гарын үсэг зурж, эхний шатны ТЭЗҮ, дараагийн шатны хөрөнгө оруулалтын саналыг сонсоход бэлэн байгаагаа илэрхийлэн нэгдэв. Төслийг олон улсын туршлагатай бэлэн мөнгөний тээвэр, ложистикийн үйлчилгээ эрхлэгч Бринкс ХХК-ий Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.