Олон нийтэд санхүүгийн боловсрол олгох төсөл, хөтөлбөр

Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна

Хөтөлбөрийн тухай

Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал ач холбогдол өндөртэй хэвээр байгаа учраас Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын Банкны Холбоо нь нийт гишүүн байгууллагуудыг уриалж, олон талаар манлайлан оролцож байна. Холбооноос мөн хувь хүний санхүүгийн боловсролыг хөгжүүлэхэд анхаарч сургалт, мэдээллийн ажиллагаа явуулж байна.

Олон нийтийн санхүүгийн боловсролын хүрээнд Хүүхэд, залуусын санхүүгийн олон улсын байгууллага (CYFI)-тай хамтран жил бүр “Мөнгөний 7 хоног” (Global Money Week)-ийг амжилттай зохион байгуулж байгаа ба хамрах хүрээ, хамтран зохион байгуулах байгууллага жилээс жилд нэмэгдэж байна. Түүнчлэн жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэгддэг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох арга хэмжээг цогцоор нь зохион байгуулан ажиллаж байна.