Нээлттэй ажлын байрны зар: Гишүүнчлэл, гадаад харилцаа хариуцсан менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гишүүн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, нийтлэг эрх ашгийг холбогдох байгууллагуудад уламжлах;

Гишүүн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг бий болгох, тогтмолжуулах;

Гишүүн байгууллагуудыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;

Гишүүнчлэлтэй олон улсын байгууллагуудад холбогдох мэдээ, мэдээллийг англи хэл рүү орчуулан хүргүүлэх;

Гишүүдэд зориулсан эвент, үйл ажиллагааг зохион байгуулах;

Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах;

Холбооны гишүүнчлэлтэй олон улсын байгууллагуудтай тогтмол харилцаа холбоотой, мэдээ, мэдээллээр ханган ажиллах;

Холбооны гадаад харилцааны үйл ажиллагааг хариуцан ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй;

Монгол хэлний бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;

Багаар ажиллах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

Монголын банкны холбоо нь банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Одоогийн байдлаар Холбоонд үндсэн, дэмжих болон холбогдох гэсэн гурван чиглэлд нийт 34 санхүүгийн байгууллага гишүүнчлэлтэй. Гишүүнчлэл, хамтын ажиллагаа хариуцсан менежер нь эдгээр гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах, харилцаа холбоо, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллана. 

Хэрвээ Та дээрх ажлын байрыг сонирхож байвал 2024 оны 10-р сарын 11-ний өдрийн дотор бидэнд хаягаар өөрийн CV-г [email protected] илгээнэ үү.

Бусад мэдээлэл

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Түвшин: Дунд шатны удирдлага

Төрөл: Бүтэн цагийн

Холбоо барих: Утас 99081142, 11-323581

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy