ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтуудыг үндэслэн “Зээлийн мэдээллийн төв” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
  • Компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  • Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь харшлахгүй байх;
  • Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээлэл технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
  • Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
  • Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байгаагүй байх;
  • Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • CV буюу товч намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, ХУГАЦАА:

Материалыг 2024 оны 10 дугаар сарын 23-ныг дуусталх хугацаанд [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

Зээлийн мэдээллийн төв ХХК

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy