Холбооны Талархал эзэддээ очлоо

МБХ нь тухайн онд Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажилласан хувь хүн, байгууллагад талархал гардуулдаг уламжлалтай. 2020 оны хувьд:

Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох,
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин,
Хаан банкны ахлах хуульч, Хуулийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Мөнхбаатар,
Хаан банкны Даатгалын зуучлалын албаны менежер, Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнэ нарт МБХ-ны Талархлыг тус тус гардууллаа.

Холбооны нийт гишүүн байгууллагууддаа болон шагнал хүртсэн салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэхийн ялдамд, ирж буй ондоо бидний хамтын ажиллагаа улам дэвжихийн ерөөл өргөе.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy