Банкны ажилтнууд улс орон даяар санхүүгийн боловсрол олгох хичээл орж байна

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг банкны салбарын санаачилгаар 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон улс орон даяар өрнүүлж ирсэн. Энэ жил тус аяныг “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор 2023 оны гуравдугаар сарын 13-26-ны хооронд зохион байгуулж байна. “Дэлхийн мөнгөний долоо хоног 2023” аяны сэдэв нь дэлхий даяар тогтвортой хөгжлийн чиг хандлага руу чиглэж буйтай холбогдуулан, тогтвортой байдал болон хувь хүний санхүүгийн зан үйл нь зөвхөн түүний санхүүгийн ирээдүйд төдийгүй байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь чухал болохыг онцлон, энэ тухай мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Банкны салбар 16,000 гаруй ажилтантай бөгөөд аянд оролцогч байгууллагууд, банкнуудын дотоод хүний нөөцийн бололцоонд тулгуурлан санхүүгийн боловсрол, мэдлэг олгох зорилготой сургалтыг Улаанбаатар хотын дүүргүүд, орон нутагт улс орон даяар зохион байгуулж байна.


“Дэлхийн мөнгөний долоо хоног” нь залуучуудыг бага наснаас нь санхүүгийн мэдлэгтэй болгож, санхүүгийн зөв шийдвэр гаргах, санхүүгийн сайн сайхан байдалд хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйлийг аажмаар эзэмшүүлэхийг уриалан, сурталчлах зорилготой дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг аян юм. Анх 2012 онд Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачлан зохион байгуулсан энэхүү аян нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 176 орны 53 сая хүүхэд, залуучуудыг хамарсан өргөн хүрээтэй аян болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy