БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2021 оны 3-р улирлын гүйцэтгэл

Зөөлөн газардаж чадах уу?

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байна. Гэвч санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл хуримтлагдсаар. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үлэмж хэмжээний мөнгөний, сангийн тэлэх бодлогыг хэрэгжүүлсэн. Улмаар ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Харин эдгээр ААН-үүд 2022 оны сүүлээс зээлээ эргэн төлж эхлэх бөгөөд зээлийн чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.
Монгол Улсын айл,өрхүүдийн 50 хувь нь зээлтэй. 2022 он гараад өрхүүдийн орлого нэмэгдээгүй үед тэд хөнгөлөлттэй байсан төлбөрүүд, ипотекийн зээл зэргийг төлж эхэлнэ. Худалдан авах чадвар огцом буурсан энэ нөхцөлд өрхүүдийн зээл муудах магадлал нэлээд өндөр болно.
Түүнчлэн зээлийн график өөрчилсөн, зээлийн чанарын ангилалд өөрчлөлт оруулсан нөлөө нь ирэх онд гарна. Тиймээс 2022 он банкны системд нэлээд сорилттой жил болох талтай. Гагцхүү зөөлөн газардаж чадах эсэх нь бодлогын тохиргоо хэрхэн хийгдэх, эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхөөс хамаарна.

Онцлох өөрчлөлт, цаашдын хандлага

  • Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл болон 9 хувийн репо санхүүжилтийн нөлөөгөөр нийт зээл 17 хувиар өсөв.
  • Уул уурхай, ХАА болон Барилгын салбарын 5 зээл тутмын 1 нь чанаргүйтэж байгаа бол боловсруулах салбарын 4 зээл тутмын 1 нь чанаргүйтэж байна.
  • Тээвэр ложистикийн хэвийн биш үйл ажиллагаанаас үүдэлтэй хэрэглээ хязгаарлагдаж, хөрөнгө оруулалтын боломж дутмаг байгаагаас хадгаламж нэмэгджээ.
  • Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байна. Зээл өсөлттэй, зээлийн чанаргүйдэл буурах хандлагатай, эх үүсвэр болон өөрийн хөрөнгөөсөлттэй байна.
  • 2022 он гарсаар хөнгөлөлттэй зээл авсан ААН-үүдийн зээлийн эргэн төлөлт эхэлнэ. Энэ нь бизнесийн зээлийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Түүнчлэн иргэдийн зээл он гараад муудах дүр зурагтай байна.
  • Ирэх 1 жилийн хугацаанд системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээр байгаа зэрэг нь цар тахлын энэ үед томоохон сорилт байхаар байна.

Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академиас улирал тутам гаргадаг Банкны салбарын 3-р улирлын тойм судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy