БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2022 оны II улирлын гүйцэтгэл

НҮҮДЭЛЧНИЙ НАМАР

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар нэмэгдлээ. Чанаргүй зээл буурах төлөвтэй байна. Гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд валют нөөцлөх, валют хадгалах сонирхол өндөр байгаа нь төгрөгийн хадгаламж буурахад нөлөөлжээ. 

Орос-Украины асуудал болон цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан нийлүүлэлт, ложистикийн хүндрэл нь манай улсын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдах гол шалтгаан болж байна.

Мөн тээвэр ложистикийн хүндрэлээс үүдэлтэй уул уурхай, барилга болон тээврийн салбарын сэргэлт удаашралтай байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хэдий ч үйлчилгээ, худалдааны салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засаг 1.9 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүллээ. 

Цар тахлын үед эдийн засгийн салбаруудыг ганц дэмжиж ирсэн банкны салбарын зээлийн өсөлт үргэлжилсээр байна. Тээвэр ложистикийн хүндрэлийг хурдацтай шийдвэрлэн уул уурхай, барилга болон тээврийн салбарын сэргэлтийг аль болох хурдлуулахгүй бол эдийн засаг тогтвортой өсөх боломжгүй нь харагдаж байна. 

Эдийн засгийн үзүүлэлтүүд намрын их бэлтгэл ажилдаа дариу ханцуй шамлан орох шаардлагатай болсныг харуулж байна.

Банкны салбарын тоймын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy