БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2023 оны I улирлын гүйцэтгэл

ХӨТӨЛГӨӨ МОРЬГҮЙ ХОЛ ЯВДАГГҮЙ

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар нэмэгдлээ. Хэдий эдийн засгийн салбаруудын сэргэлт идэвхжиж буй ч бизнесийн зээлийн чанаргүйдэл өндөр хэвээр байна.

Урд хөрш цар тахлын эсрэг баримталж буй бодлогоо суллаж, хил гаалийн нөхцөл байдал сайжирсан нь уул уурхай, тээврийн салбарын сэргэлтийг хурдасган эдийн засаг 7.9 хувиар тэлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Мөн нийлүүлэлт, логистикийн хүндрэл аажмаар арилж манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн түвшин буурч буй хэдий ч дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөө өндөр хэвээр байна.

Монгол Улсын хувьд банкны салбар нь эдийн засгийн салбаруудыг дэмжиж буй ганц салбар байгаа юм. Хэрэв цаашид гадаадын хөрөнгө оруулалт татаж бусад салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн “хөтөлгөө морьтой” болохгүй бол уул уурхайн салбар нь сэргэхээр эдийн засаг нь сэргэдэг, унахаар дагаад унадаг эдийн засгийн бүтэцтэй явсаар байх нь цаашид илүү их эрсдэлийг дагуулах болно.

Банкны салбарын 2023 оны онцлох өөрчлөлт, цаашдын хандлага: 

  • Банкууд өөрийн эх үүсвэрээр Хүнсний болон ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зээлийг олгож байна.
  • Банкуудын зээлийн чанар хэвийн түвшинд байна.
  • Системийн нөлөө бүхий 5 банк хуулийн хугацаанд багтан IPO-гоо амжилттай хийлээ. Мөн тэдний санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байна.
  • Тээвэр логистикийн хүндрэл аажмаар арилж буй нь эдийн засгийн салбаруудын сэргэлтийг хурдасгажээ.
  • Дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь манай улсын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх суурь шалтгаан болж байна.
  • Инфляц алгуурч саарч, ханш тогтворжиж эдийн засгийн тодорхой бус байдал буурч байна.

Банкны салбарын тоймын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy