БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2025 оны I улирлын гүйцэтгэл

ИХ САНАСАН ГАЗАР ЕСӨН ШӨНӨ ХООСОН
Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлттэй зэрэгцэн чанаргүй зээлийн хэмжээ буурч эхэлжээ. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.
Төлбөрийн тэнцэл алдагдалтай байхад нэг талаас импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж байгаа, нөгөө талаас экспортын орлого төсөөлснөөс доогуур байгаа нь нөлөөлж байна. Ийнхүү экспортын орлого тасрах нь төгрөгийн худалдан авах чадвар муудгаж тэр хэмжээгээр валютын нөөцөд дарамт болох эрсдэлийг дагуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт огцом буурсан нь төсвийн орлогыг бууруулж, төсвийн тэнцэл алдагдалтай байх нөхцөлийг бүрдүүллээ.
Хөдөө аж ахуйн салбар болон барилга, боловсруулах үйлдвэрийн салбар сэргэж эхэлсэн нь эдийн засаг 2.4 хувиар тэлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Уул уурхай салбар хүлээлтээс бага өсөлттэй байсан нь түүнийг дагасан тээвэр логистик, агуулах, худалдааны салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж эдийн засгийн өсөлтийг удаашрууллаа. Нийлүүлэлтийн гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдсэн нь инфляцын түвшин нэмэгдэхэд нөлөөлжээ.
Өнгөрсөн оны төгсгөлд ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт тогтвортой байж, экспортын орлогоос олох орлогыг хэт өөдрөг төсөөлж түүн дээр тулгуурлан урсгал зардлыг хэт ихээр тэлсэн, томоохон төслүүдийг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэхгүйгээр шууд эхлүүлэх ажлуудыг хийсэн. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад эдгээр тооцоо судалгаагүй хэт үрэлгэн байдал нь “Их санасан газар есөн шөнө хоосон” байхын үлгэр мэт болжээ.
2025 ОНЫ БАНКНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ, ЦААШДЫН ХАНДЛАГА
- Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэсэн зээлийн өсөлт үргэлжилсээр байна.
- Банкуудын чанаргүй зээлийн багц буурчээ.
- Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байна.
- Олон нийтэд нээлттэй болсон банкууд 2023 оны ашгаас 483 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ногдол ашиг хуваарилжээ.
- Банкны салбарын өрсөлдөх чадвар сайжирсан хэдий ч цаашид улам бүр нэмэгдүүлэх ажлууд олон байна.
- Төгрөгт итгэх итгэл хэвээр байгаа нь төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд нөлөөлжээ.
Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж татаж авна уу.
Leave a Reply