ИНТЕРЬЕРИЙН ИЖ БҮРЭН ЗУРАГ ТӨСӨЛ ГҮЙЦЭТГЭХ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

| Төрөл Тендер | Захиалагч МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО | Зарласан огноо 2025.02.21 |
| Бүртгэл хаах огноо 2025.03.04 | Дугаар MBA2501 |
- МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ 558,6 м.кв талбайд интерьерийн иж бүрэн зураг төсөл гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтанд эрх бүхий албан байгууллагуудыг урьж байна.
| Ажил гүйцэтгэх байршил: | Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу /15160/, Жигжиджав гудамж, Хөдөлмөрийн ордон 9/1 байр 6 давхарт |
| Ажил гүйцэтгэх талбай: | 558,6 м.кв |
| Талбайтай танилцах: | 2025 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд |
| Ажил гүйцэтгэх хугацаа: | 14 хоног |
| Үнийн саналын хүчинтэй хугацаа | 30 хоног |
2. Оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх,
- Барилгын дотоод засал, чимэглэлийн төсөл боловсруулах чиглэлээр 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх,
- Татварын өр төлбөргүй байх.
3. Санал ирүүлэхтэй холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор явуулна.
| Нэр, албан тушаал: | Д.Сувд Санхүү, үйл ажиллагаа хариуцсан менежер |
| Утас: | 94065222 |
| Имэйл: | [email protected] |
4. Бүртгүүлэх
Шаардлага хангасан оролцогч 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор дараах материалыг бүрдүүлэн [email protected] хаяг руу илгээж бүртгүүлэх боломжтой.
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулга, портфолио
5. Санал өгөх хугацаа, хэлбэр:
| Огноо, цаг: | 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө |
| Хүлээн авах хэлбэр: | Цахим |
| Хүлээн авах хаяг: | [email protected] |
6. Оролцогч материалыг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.
7. Материалыг [email protected] имэйл хаягаар хүлээн авч зөвхөн шалгарсан компанид хариу өгнө.
Leave a Reply