Макро орчны тогтворгүй байдал манай улсын банкны салбарын өрсөлдөх чадварт хүчтэй нөлөөлж байна

Монголын банкны холбооноос Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан “Банкны салбарын өрсөлдөх чадварын судалгаа 2020” тайланг анх удаа гаргалаа.

Банкны салбар дахь санхүүгийн хүртээмжийн гүнзгийрэл нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад дээгүүр орж байна. Харин банкны салбарын үзүүлэлтүүдийг макро эдийн засаг, эрсдэл хойш нь татаж байна. Тухайлбал,  Монгол Улс хүүгийн түвшин өндөр улсуудын эхний эгнээнд багтдаг. Сүүлийн 8 жилийн дундаж зээлийн хүүгийн түвшнээр дэлхийд 16-р байранд, хадгаламжийн хүүгийн түвшнээр 11-р байранд тус тус бичигдэж байна. Инфляцийн түвшнээр ч 12-р байранд бичигджээ.

Тэгвэл хүүгийн түвшин ийнхүү өндөр байгаа нь макро эдийн засгийн орчноос шалтгаалж байна уу? эсвэл банкны салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлт муу байна уу? гэх асуултын хариултад уг судалгаа хариулна. Ингэхдээ, Монгол Улстай адил уул уурхайд суурилсан эдийн засагтай, бүс нутгийн, орлогын түвшин ижил орнуудын эдийн засаг, банкны салбарыг харьцуулан энэхүү судалгаанд оруулсан.

Монгол Улс 39 улсаас 15-р байр, бүс нутгийн 5 орноос 1-р байр луу өсөж байгааг харвал макро орчны тогтворгүй байдал манай улсын банкны салбарын өрсөлдөх чадварт хүчтэй нөлөөлж байна.

Судалгааны тайлантай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy