МБХ-ны Ээлжит XV чуулган “цахимаар” зохион байгуулагдлаа

Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит XV чуулган 2020 оны 12-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Жил бүрийн 12-р сард зохион байгуулдаг энэхүү чуулганаараа дамжуулан Монголын банк санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг хэлэлцэж, цаашдын хийгдэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцдаг уламжлалтай.

Энэ удаагийн чуулганы онцлог нь цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан явдал байв. Чуулганы эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэндчилгээ дэвшүүлж, “Дэлхийн хуримтлалын өдөр – 2020” болон “Ятгах тусам нягтал” цуврал аянуудад идэвхтэй оролцож, түүчээлсэн банкуудыг алдаршуулан зарлалаа.

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2020” аянд:

Тэргүүн байранд Голомт банк
2-р байранд Капитрон банк
3-р байранд Худалдаа хөгжлийн банк

“Ятгах тусам нягтал” цуврал аянд:

Тэргүүн байранд Хаан банк
2-р байранд Голомт банк
3-р байранд Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкууд тус тус шалгарсан байна.

Түүнчлэн чуулганаар, МБХ-ны удирдлагын багийн зүгээс өнгөрөгч онд хийсэн ажлын тайланг МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ танилцуулж, Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төр, банкны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд хийсэн ажлууд, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон бусад онцлох үйл явдлуудаас дурьдлаа.

Холбооны дүрэм хамгийн сүүлд 2012 онд шинэчлэгдсэн ба цаг үеийн нөхцөл байдал, хөгжлийн сорилтод үндэслэн шинэчлэх зүйлс байсныг өөрчлөн тусгасан дүрмийн төслийг хэлэлцэж баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy