Монголын банкны холбоо нь Монголын даатгалын зуучлагчдын холбоотой санамж бичиг байгууллаа

Монголын банкны холбооны Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд Монголын банкны холбоо нь Монголын даатгалын зуучлагчдын холбоотой хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнгөрсөн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Монголын даатгалын зуучлагчдын холбооны Ерөнхийлөгч Д.Отгонбаяр нар хоёр талыг төлөөлөн гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, даатгалын салбарын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, сургалт, семинар зохион байгуулах, судалгаа, статистик гаргах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр боллоо. 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy