УИХ-ын 2012 оны намрын чуулганаар хэлэлцэгдэх банк, санхүүгийн салбарт хамаарах хуулийн төслүүдийн мэдээлэл

/2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар/

Монгол Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулганаар банк, санхүүгийн салбарт хамаарах дараахь хуулиудын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд:

1/  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

2/   “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох. Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

3/ Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл; / Эндээс үзнэ үү /

4/  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл.

Жагсаалтад байгаа дээрх асуудлуудаас гадна анхдугаар чуулган болон өмнөх УИХ-ын үед хэлэлцүүлгийн шатанд байсан хуулийн төсөл болон чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр холбогдох шийдвэрт тусгагдсан байна.

Мөн түүнчлэн банк, санхүүгийн салбарт хамаарах дараахь хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа юм байна. Үүнд:

1/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

2/ Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;

3/ Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;

4/ Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;

5/ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;

6/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль.

Жич: Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. Цахим хуудас дахь жагсаалтын 1 дүгээр бүлгийн 39 дэх мэдээллээс.

УИХ-д өргөн мэдүүлэгдээд байгаа банк, санхүүгийн салбарт хамаарах дараахь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүд байна. Үүнд:

1/ Хадгаламжийн даатгалын тухай хууль;

2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;

3/ Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;

4/ Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;

5/ Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль;

6/ Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл.

Жич: Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. Цахим хуудас дахь жагсаалтын 2 дугаар бүлгийн 34 дэх мэдээллээс.

Банк, санхүүгийн салбарт хамаарах дараахь хуулийн төслүүд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдсэн боловч нэгдсэн хуралдаанаар ороогүй байгаа юм байна. Үүнд:

1/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;

2/ Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;

3/ Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;

4/ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;

5/ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль.

Жич: Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.  Цахим хуудас дахь жагсаалтын 3 дугаар бүлгийн 2 дахь мэдээллээс.

 

                                                          МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy