Ам.долларын шилжүүлэг ба олон улсын байгууллагуудын шаардлага сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Монголын Банкны Холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөл хамтран “Ам.долларын шилжүүлэг ба олон улсын байгууллагуудын шаардлага” сэдэвт оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг 2019 оны 2-р сарын 28-ны өдөр Монголбанкны байранд зохион байгуулагдлаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын шаардлага, Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдал, саарал жагсаалтад орсноос үүсэх үр дагавар, корреспондент банкны харилцаанаас үүдэлтэй гадаад гүйлгээнд тулгарч байгаа зарим бэрхшээл зэргийг тайлбарлаж, харилцагчдад мэдээлэл өгсөн юм.


Уулзалтын үеэр танилцуулагдсан илтгэлүүд:

Сэдэв Илтгэгч / Панелист
Нээлтийн үг Торстен Клайн Бойнинг,

Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч

Танилцуулга №1.

Ази, Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмж, түүний хэрэгжилт

Т.Дуламсүрэн,

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга

Танилцуулга №2.

МУТСТ үйл ажиллагаатай холбоотойгоор банкнаас тавих шаардлага, анхаарах асуудал

Г.Даваахүү,

Монголбанкны Тусгай хяналтын албаны ахлах хянан шалгагч

Танилцуулга №3.

Гадаад шилжүүлэг хийхэд анхаарах зүйлс, Харилцагчаа таньж мэдэх  

А.Дэлгэрсайхан,

Монголын Банкны Холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөлийн дарга

Хэлэлцүүлэг

Саарал жагсаалтад орохгүй байх гарц, авах арга хэмжээ

Модератор:

П.Орхон, Хаан банкны Комплаенсийн газрын захирал

Панелист:

  • Т.Дуламсүрэн, СМА-ны дэд дарга
  • Г.Даваахүү, Монголбанкны Тусгай хяналтын албаны ахлах хянан шалгагч
  • А.Дэлгэрсайхан, МБХ-ны Комплаенсийн мэргэжлийн зөвлөлийн дарга
Дүгнэлт Ж.Үнэнбат,

МБХ-ны гүйцэтгэх захирал

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy