БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2022 оны IV улирлын гүйцэтгэл

Үүлэн чөлөөний наран

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар нэмэгджээ. Чанаргүй зээл хэвийн түвшинд байна. Гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд валют нөөцлөх, валют хадгалах сонирхол өндөр байгаа нь төгрөгийн хадгаламж буурахад нөлөөлжээ.

Орос-Украины асуудал болон цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан нийлүүлэлт, логистикийн хүндрэл нь манай улсын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдах гол шалтгаан болж байна.

Мөн уул уурхайн салбарын сэргэлт удаашралтай байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хэдий ч үйлчилгээ, худалдаа, барилга болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засаг 4.8 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүллээ.Цар тахлын үед эдийн засгийн салбаруудыг банкны салбар нь ганцаар дэмжиж ирсэн бөгөөд банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна. Тээвэр логистикийн хүндрэлийг алхам алхмаар хурдацтайгаар шийдвэрлэн уул уурхай, тээврийн салбарын сэргэлтийг дэмжихгүй бол эдийн засаг тогтвортой өсөх боломжгүй нь харагдлаа.

Төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөцөд дарамт учруулаад зогсохгүй төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж болзошгүй.

Төгрөгийн ханшийн уналт, инфляцын тогтворгүй байдал, төлбөрийн тэнцвэрийн алдагдал өндөр байгаа нь цаашид эдийн засаг тогтвортой, хүртээмжтэй өсөхөд тушаа болно. Гэхдээ Оюу Толгойн гүний уурхайн олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт болон БНХАУ-ын Ковид-19 эсрэг баримталж ирсэн хатуу бодлогоо сулруулсан нь манай улсын эдийн засагт үүлэн чөлөөний нарыг авчирч буй.

Банкны салбарын тоймын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy