Гишүүнчлэл, хамтын ажиллагаа хариуцсан менежер ажлын байранд таныг урьж байна

Монголын банкны холбоо нь банк санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Одоогийн байдлаар Холбоонд үндсэн, дэмжих болон холбогдох гэсэн гурван чиглэлд нийт 34 санхүүгийн байгууллага гишүүнчлэлтэй. Бид эдгээр гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах ГИШҮҮНЧЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР-ийн ажлын байранд Таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гишүүн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, нийтлэг эрх ашгийг холбогдох байгууллагуудад уламжлах;

Гишүүн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг бий болгох, тогтмолжуулах;

Гишүүн байгууллагуудыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;

Гишүүнчлэлтэй олон улсын байгууллагуудад холбогдох мэдээ, мэдээллийг англи хэл рүү орчуулан хүргүүлэх;

Гишүүдэд зориулсан эвент, үйл ажиллагааг зохион байгуулах;

Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах;

Холбооны гишүүнчлэлтэй олон улсын байгууллагуудтай тогтмол харилцаа холбоотой, мэдээ, мэдээллээр ханган ажиллах;

Холбооны гадаад харилцааны үйл ажиллагааг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага

Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй;

Монгол хэлний бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;

Багаар ажиллах чадвартай байх.

Хэрвээ Та дээрх ажлын байрыг сонирхож байвал 2022 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор бидэнд [email protected] хаягаар өөрийн CV-г илгээнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy