АРИЛЖААНЫ БАНКУУД ХАМТРАН ATM-ЫН ШИМТГЭЛЭЭ БУУРУУЛСААР БАЙНА

Өнгөрсөн жилээс Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк хамтран харилцагчдадаа зориулж АТМ-ын шимтгэлээ харилцан бууруулж эхэлсэн. Тэгвэл энэхүү хамтралд Капитрон банк нэгдлээ.

Тус хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн банкны өөртөө үйлчлэх төхөөрөмж дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 100₮ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, та дээрх дөрвөн банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн шимтгэл төлнө. 

Харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө арилжааны банкууд ийнхүү нээлттэй хамтран ажиллаж байгаа юм. Цаашид ч илүү уян хатан хамтран ажиллахаар зорьж байна. 

АТМ-ын байршлын линк: 

Худалдаа хөгжлийн банк: https://shorturl.at/dlKNO

Голомт банк: https://shorturl.at/qFG15

Капитрон банк: https://shorturl.at/bswWZ

Төрийн банк: https://shorturl.at/uFSUY

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy