“Хөдөө аж ахуйн санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” форумд оролцлоо

“Хөдөө аж ахуйн санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” форум Шангри-ла зочид буудалд 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. USAID, BEST хөтөлбөр, Хөгжлийн шийдэл ТББ-аас зохион байгуулсан тус форумд Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нээлтийн үг хэлж, “ХАА-н санхүүжилтийн стратеги” сэдэвтэй панел хэлэлцүүлэгт оролцон, банкны салбарын олгож буй ХАА-н зээлийн бүтээгдэхүүн, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Түүнчлэн, Банк санхүүгийн академиас ХАА-н санхүүжилт сэдвээр судалгаа хийж, форумын үеэр судалгааг БСА-ийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам танилцуулсан бол, ХААН Банкны Зээлийн бодлого зохицуулалтын газрын Төслийн зээлийн ахлах менежер Ж.Гантөмөр “ХАА-н загварт чиглэсэн зээл, санхүүжилтийн туршлага, боломж, сорилтууд” сэдвээр илтгэл тавин оролцсон юм.

ХАА-н бизнесийн онцлогт нийцсэн санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэх зорилгоор Хөгжлийн Шийдэл ТББ болон Монголын баанкны холбоо хамтран “Bankers To Farmers” хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг өнгөрсөн 4 дүгээр сард эхлүүлсэн. Санамж бичгийн хүрээнд ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг нээн илрүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy