Монголын банкны холбоо нь дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Монголын банкны холбоо нь банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Бид дараах ажлын байруудад та бүхнийг урьж байна.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Монгол Улсын банкны салбар, түүний тасралтгүй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд салбарын хөгжилд ач холбогдол өндөртэй төсөл, хөтөлбөрийг санаачлан олон улсын байгууллагууд, дотоодын зохицуулагч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг билээ.

ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь Сан, Монголын банкны холбоо, Монголбанк, Банк санхүүгийн академи хамтран хэрэгжүүлж буй “Банк санхүүгийн академийн шинэчлэл” төслийг хариуцан ажиллах ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ-ийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, чиглүүлэх, хяналт тавих;
  • Төслийн оролцогч талуудыг холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллах;
  • Төслийн санхүүжилтийн үр ашигтай зарцуулалт дээр хяналт тавих, санхүүгийн баримтын бүрдэлт хангах, санхүүгийн тайлангийн нэмэлт материалууд, бэлтгэл ажлыг гүйцэтгэх;
  • Төслийн төлөвлөгөө боловсруулах, санхүү хөрөнгө оруулалтыг зөв зохистой төлөвлөж, оролцогч талуудыг дэмжиж ажиллах
  • Холбогдох бичиг баримт, нэмэлт материал, архив бүрдүүлэх, бүртгэх;
  • Санхүүгийн төсөв, тооцооллыг хийж танилцуулах;
  • Банк санхүүгийн салбарт сургалт, судалгаа хийдэг олон улсын туршлагаас судалж, оновчтой шийдлүүдийг нэгтгэж, танилцуулах;
  • Төслийн хэрэгжилтийн явцын танилцуулга, пресентаци бэлдэх;
  • Хийгдэж буй ажлуудаа тухай бүрт Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал болон шаардлагатай тохиолдолд төслийн Удирдах хороонд тайлагнах;
  • Төслийн оролцогч талууд хоорондын хамтын ажиллагаа, харилцааг хангаж ажиллах;
  • Хамтын ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулж ажиллах;
  • Удирдлага буюу Монголын банкны холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгчөөс өгсөн чиг үүргийг тухай бүр хэрэгжүүлнэ.

Тавигдах шаардлага

  • Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, хүний нөөцийн менежмент болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй;
  • Монгол хэлний бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёл, ёс суртахуунтай;
  • Герман хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;

ГИШҮҮНЧЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Одоогийн байдлаар Холбоонд үндсэн, дэмжих болон холбогдох гэсэн гурван чиглэлд нийт 34 санхүүгийн байгууллага гишүүнчлэлтэй. Бид эдгээр гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах ГИШҮҮНЧЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР-ийн ажлын байранд Таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Гишүүн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, нийтлэг эрх ашгийг холбогдох байгууллагуудад уламжлах;
  • Гишүүн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг бий болгох, тогтмолжуулах;
  • Гишүүн байгууллагуудыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
  • Гишүүнчлэлтэй олон улсын байгууллагуудад холбогдох мэдээ, мэдээллийг англи хэл рүү орчуулан хүргүүлэх;
  • Гишүүдэд зориулсан эвент, үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах;
  • Холбооны гишүүнчлэлтэй олон улсын байгууллагуудтай тогтмол харилцаа холбоотой, мэдээ, мэдээллээр ханган ажиллах;
  • Холбооны гадаад харилцааны үйл ажиллагааг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага

  • Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй;
  • Монгол хэлний бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай байх.

Хэрвээ Та дээрх ажлын байруудыг сонирхож байвал 2022 оны 1-р сарын 17-ны өдрийн дотор бидэнд [email protected] хаягаар өөрийн CV-г илгээнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy