Зээлийн мэдээллийн төв ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Хаана : “Зээлийн мэдээллийн төв” ХХК
Ажлын байр: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Компанийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, зорилго зорилтыг хэрэгжүүлэх, гадаад болон дотоодын байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох зэргээр компанийг тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлж, үр дүнг хангаж ажиллана.

Тавигдах шаардлага:

Тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
2. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй, бусдын нөлөөнд автахгүй, итгэл найдвартай, үнэнч шударга байх;
3. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
4. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байгаагүй;
5. Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх;
6. Өөр бусад хуулийн этгээдэд давхар албан тушаал эрхлэхгүй байх;
7. Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр чадвартай байх;
8. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, ял шийтгэлгүй байх;

Бүрдүүлэх материал

1. Товч намтар CV /сүүлийн 3 сарын дотор авахуулсан зураг /
2. Дипломын хуулбар

Та материалыг бүрдүүлэн [email protected] цахим шуудангаар 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 11-323581

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy