НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: Төсөл, хамтын ажиллагаа хариуцсан менежер

Монголын банкны холбоо нь банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Бид ТӨСӨЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР-ийн ажлын байранд Таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төслийн урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулах, холбогдох судалгаа, шинжилгээг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавих  
  • Хариуцсан төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг  хариуцах, удирдлага болон оролцогч талуудыг мэдээллээр хангах
  • Төслийн оролцогч талууд хоорондын хамтын ажиллагаа, харилцааг хангаж ажиллах
  • Төслийн тайлан мэдээ бэлтгэх
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, санхүүгийн менежментийн бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой байх
  • Банк, санхүүгийн салбарт болон төсөл хариуцан ажиллаж байсан бол давуу тал болно
  • Монгол хэлний бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Харилцааны өндөр соёлтой
  • Судалгаа шинжилгээ, мэдээллийн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Мэргэжлийн, ёс зүйтэй, үнэнч шударга
  • Шинэлэг, санаачилгатай
  • Эерэг хандлагатай, тууштай
  • Үр дүнд чиглэсэн
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвар ахисан түвшинд байх

Холбоо барих утас: 11-323581, 99081142, 

Хэрвээ Та дээрх ажлын байрыг сонирхож байвал 2022 оны 3-р сарын 31-ний өдрийн дотор бидэнд [email protected] хаягаар өөрийн CV-г илгээнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy