ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтуудыг үндэслэн “Зээлийн мэдээллийн төв” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Тавигдах шаардлага:

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалт, Монголбанкны Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлын журмын 2.4 дэх заалтыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд дараах шаардлага тавигдана. Үүнд:

  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
  • Компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  • Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь харшлахгүй байх;
  • Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээлэл технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
  • Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
  • Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгуулллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байгаагүй байх;
  • Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт
  • CV буюу товч намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг, хугацаа:

  • Материалыг 2022.04.15-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
  • Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

 

Зээлийн мэдээллийн төв ХХК

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy